Германд коронавирусний вакцин хийлгэж дархлаа нь тогтсон хүмүүс хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөхгүй байх боломжтой болно хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан мэдэгджээ.
Тэрбээр, “Вакцин хийлгэсэн хүмүүс урьдчилан шинжилгээ өгөхгүйгээр дэлгүүрээр явж, хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөхгүйгээр аялах боломжтой болно” гэжээ.
Энэ талаарх эцсийн шийдвэрийг халдварын гурав дахь давлагаа дэгдсэний дараа гаргах юм байна.