Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутагт зорчих иргэд дараах цэгүүдэд PCR шинжилгээ өгнө

2021-04-05
1 min read

Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 31-ний ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Улмаар орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болоод байгаа.

Харин орон нутаг уруу хүндэтгэн үзэх шалтгаанаар явах иргэд “ Буян-Ухаа “спорт цогцолбор, БЗД-ийн 8 дугаар хороо техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбай, ЧД-ийн 19 дүгээр хороо “Зунжин” худалдааны төвийн гадна талбайн явуулын шинжилгээний цэгт шинжилгээ өгснөөр нийслэлээс гарах боломжтой хэмээн УОК-ийн Шуурхай штабаас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!