Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг алджээ

Фэйсбүүк компани өнгөрөгч оны эхээр фэйсбүүк хаягаа нээлгэхдээ утасны дугаараар бүртгүүлсэн 533 сая хэрэглэгчийн мэдээллийг агуулсан нэгдсэн баазыг бий болгож байсан. Харамсалтай нь энэ бүх хэрэглэгчийнхээ мэдээллийг алджээ.

Мэдээллийн баазад фэйсбүүк хэрэглэгчийн биометр мэдээлэл буюу утасны дугаар, фэйсбүүкийн нь ID, овог нэр, гэр болон ажлын хаяг, төрсөн он сар өдөр, имэйл хаяг болон хэрэглэгч хоорондын харилцсан бүх чат нь агуулагдаж байсан байна.

Фэйсбүүк компани 533 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг ийнхүү алдсанаараа бусдад олон нийтийн сүлжээг ашиглан луйвар, хакер, залилангийн маркетинг хийх эрсдэлт боломжийг олгосон ноцтой явдал болж буй аж.

Орчуулах »
error: Content is protected !!