Спутник хийлгэсэн Аргентины ерөнхийлөгч халдвар авчээ

Ковид19-ийн эсрэг вакцин хийлгэсэн байсан Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес баасан гарагийн орой коронавирусын халдвар авсан нь батлагдсан гэж мэдэгдэв.

Тэрбээр ” 37.3 хүртэл халуурч, толгой бага зэрэг өвдөн антигенийн шинжилгээ өгсөн нь эерэг гарсан” гэж твиттертээ жиргэнгээ ПСР-ын баталгаажуулах шинжилгээний хариуг хүлээж байсан юм.

Баасан гарагт 62 нас хүрсэн ерөнхийлөгч урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлагдсан байгаа ч “бие бялдрын хувьд сайн байна” гэжээ.

“Хэдийгээр энэ таагүй мэдээгүйгээр төрсөн өдрөө дуусгахыг хүсч байсан ч одоогоор сэтгэл санаа сайхан байна” гэж тэр хэллээ. Фернандес Оросын СпутникV вакцины хоёр дахь тунг хоёрдугаар сарын 11-нд хийлгэсэн гэж ерөнхийлөгчийн албаны эх сурвалжууд AFP агентлагт мэдээлэв.

Аргентинд коронавирусын хоёр дахь давалгаа тохиолдож тохиолдлууд тогтвортой өсч байгаа бөгөөд 44 сая хүн амтай Өмнөд Америкийн энэ улсад КОВИД19-ийн 2.3 сая халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 55000 гаруй хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: Timesofisrael.com

Орчуулах »
error: Content is protected !!