Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12235 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 620 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 620 хүнээс 503 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 117 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 10218, дотоодод халдварласан тохиолдол 9679, Улаанбаатар хотын өвчлөл 8392, орон нутагт 1287 боллоо хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.