Монгол Улс маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн нийслэлийн 18-49 насны иргэдийг вакцинжуулж эхлэхээр болсон талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлжээ.
Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай. Тавдугаар сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана. Өдөрт 30,000 хүнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.
Улсын хэмжээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар нийт 346745 хүнийг вакцинжуулалтад хамруулсан байна.