Ерөнхий сайдын зөвлөх Н.Түвшинбаяр хэргийн газраас “зугтсан” уу

Улсын өсөх идэр начин Э.Энхбат зодуулж, ГССҮТ-д өчигдөр орой хүргэгдсэн. Түүний биеийн байдал хүнд, дагзны яс хугарсан бөгөөд тархи толгойн хэсэг битүү хаван, хөөнгөтэй байгаагаас хагалгаанд оруулах боломжгүй, унтуулгатайгаар Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

Э.Энхбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр зодсон гэх мэдээллийг начны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн.  

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ч Н.Түвшинбаяр болоод бусад гэрч одоо хүртэл олдоогүй, утас нь холбогдохгүй байгаа гэж байсан ч тэрбээр хувийн эмнэлэгт гэмтсэн байдалтай байна гэх мэдээллийг нэгэн сайтаар цацуулж.

Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг ийнхүү эмнэлэгт ухаангүй байгаа мэт мэдээ цацагдаж эхэлсэн нь эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх бусдын биед халдаж, үхлүүт болтол зодож танхайрсан хэргээсээ мултарч зугтах нь уу гэх хардлагыг төрүүлж байна.

Учир нь хэргийн газарт очиход Н.Түвшинбаяр тэгтлээ согтоогүй, нүүр ам руу нь үсэрсэн болов уу гэмээр цуснаас өөр юм биед нь харагдаагүй гэж Б.Нандинцэцэгийн ярианд бий. Улмаар түүнийг барьж авч үсдэж нүдмээр байвч цагдаа нар байсан учраас биеэ барьсан хэмээн начны гэргий хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан.

Тэгэхээр бусдыг ингэтэл зодож танхайрсан байхад Н.Түвшинбаяр болоод тэнд байсан бусад гэрчийг цагдаа нар яагаад саатуулалгүй тавьж явуулав, эсвэл санаатайгаар зугтаалгасан уу гэх ноцтой асуулт давхар бий болж байна.  

Улмаар начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэгийг очиход зүгээр сууж байсан Н.Түвшинбаяр гэнэтхэн ухаангүйгээр эмнэлэгт хүргэгдсэн байдалтай гарч ирсэн нь эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ухаант зөвлөх бусдын биед зэрлэгээр халдаж, үхлүүт болтол зодсон хэргээсээ мултрахын тулд ичгүүргүйгээр жүжиг зохиож байгаа юм биш байгаа гэх дээрх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм.

Түүний эл байдалд эгдүүцсэн УИХ-ын гишүүн П.Анужин хүртэл дургүйцлээ илэрхийлэн жиргэжээ.

May be an image of one or more people and text that says "L paparazzi"
No description available.
Орчуулах »
error: Content is protected !!