Махны нөөц хангалттай байгаа тул борлуулах цэгт бөөгнөрөл үүсгэж халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй байхыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан анхаарууллаа.
Учир нь Улаанбаатар хотод ердийн үед өдөрт дунджаар 110-130 орчим тонн мах нийлүүлдэг бол хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой өдөрт 350-470 орчим тонн мах нийлүүлж байгаа ажээ.
Мөн нөөцийн мах зарах цэгийг нэмэхээр судалж байгаа тул иргэд сандарч үймрэх хэрэггүй гэлээ.