АШУҮИС-д эмнэлзүйн молекул оношилгооны төвийн нээлт боллоо. Энэ төв ашиглалтад орсноор коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцах юм. Төв нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэрэгт нийцнэ.
Их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүд каластер хэлбэрээр хөгжих, хамтрах боломжтойг өнөөдрийн үйл явдал баталж байна. БШУЯ, ЭМЯ, УОК, АШУҮИС гээд олон талт хамтын ажиллагааны үр дүнд шинэ оношлуур бүтээж, оношилгооны төвийг байгууллаа.