Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.02/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11.876 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 486 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 486 хүнээс 391 нь нийслэлд бүртгэгдсэн бол Дархан-Уул аймагт 15, Орхон аймагт 17, Хөвсгөл аймагт хоёр, Сэлэнгэ аймагт 16, Төв аймагт 26, Булган аймагт 1, Ховд аймагт 13 тохиолдол тус тус батлагдсан байна.
Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 8788 бол Улаанбаатар хотын өвчлөл 7657, орон нутагт 1131 боллоо хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
Сүүлийн 24 цагт коронавирусний халдвараар хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан нийт тохиолдлын тоо 10 болсон байна.