БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирлээ

2021-04-02
1 min read

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өчигдөр буюу 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Туушин”,  “Зүчи”,  “Кентавр”,  “Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!