Үүрэг гүйцэтгэж буй мөнгөн тусламж үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Харин нэмэлтээр ажиллаж буй ДХИС-ийн сонсогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420.000 мянган төгрөг олгох юм байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, өглөө, үдшийг ялгалгүй ажиллаж буй та бүхнээрээ бахархаж байна. Мөн алба хаагчдын маань ар талыг найдвартай дааж байгаа ар гэрийнхэнд нь талархал илэрхийлье” гэжээ.

Орчуулах »