Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

2021-04-01
1 min read

Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. Эрсдэлтэй орчинд бүү бай.

Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна. 4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.

Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид ковид-19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март.

Орчуулах »
error: Content is protected !!