Халдварын 377 тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас баржээ

2021-03-31
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.31/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 10652 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 377 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 377 хүнээс 328 нь нийслэлд бүртгэгдсэн бол Дархан-Уул аймагт 16, Увс аймагт нэг, Архангай аймагт долоо, Хөвсгөл аймагт тав, Сэлэнгэ аймагт дөрөв, Төв аймагт тав, Өвөрхангай аймагт зургаа, Увс аймагт нэг, Хэнтий аймагт нэг, Булган аймагт дөрөв, Ховд аймагт нэг тохиолдол тус тус батлагдсан байна.

Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 8447 бол Улаанбаатар хотын өвчлөл 7000, орон нутагт 910 боллоо хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

Мөн өнгөрөгч хоногт коронавируст халдвараар хоёр хүн нас барсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!