“AstraZeneca” вакцины нэрийг “Vaxzevria” болгон өөрчилжээ

2021-03-31
1 min read

Оксфордын их сургуультай хамтран коронавирусний вакцин гарган авсан Их Британи, Шведийн “AstraZeneca” компани вакциныхаа нэрийг “Vaxzevria” болгож өөрчилсөн байна.

Шведийн эмийн бүтээгдэхүүний газрын цахим хуудаст мэдээлснээр, нэрийг нь өөрчилснөөр вакцинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд бүтээгдэхүүний сав, баглаа боодол, тэмдэг анх гарч байснаасаа өөр байх тул мэргэжилтнүүд нэрийг нь өөрчилсөн талаар мэдэх шаардлагатайг цохон дурдав.

Европын эмийн агентлаг вакцины нэрийг өөрчлөх тухай “AstraZeneca” компанийн хүсэлтийг 3 дугаар сарын 25-нд хүлээн авсан байна.

“Vaxzevria” нь 18 болон түүнээс дээд насныханд зориулагдсан коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин юм” гэж Европын эмийн агентлагийн мэдэгджээ.

 “AstraZeneca”-н вакциныг Их Британид өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд албан ёсоор бүртгэсэн бол Европын Холбоо нэгдүгээр сарын 29-нд бүртгэсэн юм. Одоогоор тус вакциныг дэлхийн 70 гаруй оронд хэрэглэж байгаа ч АНУ-д хэрэглэхийг зөвшөөрөөгүй байгаа юм.

Орчуулах »
error: Content is protected !!