Цар тахлын үеийн Япон Улсын туршлага судлах цахим уулзалт, сургалт боллоо

2021-03-30
1 min read

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс “Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний замыг бэхжүүлэх” сургалт уулзалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.

Уулзалтаар Япон улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэргэжилтэнүүд “КОВИД-19” цар тахлын үед эмнэлгийн тусламжийн зураглал, клиникийн менежмэнтийн чиглэлээр хэрхэн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж хариу арга хэмжээ авч ажилласан туршлагаасаа хуваалцлаа.

2 хүн, дэлгэц болон "Meeting Recording 3pyyлm3HAийHRam m3HAийHRam WHE MNG Gerelee o CHEALT ERVLE WHO-WPRO3 WPRO WHO MNG Tuya NoríoOhmag 4иH6aRp XeCYT NISHIJIMA Take... Zagasaa WHO... Dr Sergey Diord... Chimgee WHO... Anis Kazi Monica Fong w... Galaxy A8 (2018) And also have the eadership the SEC." гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж, нас баралт, хүндрэл багатай байгаа хэдий ч, сүүлийн долоо хоногуудад Улаанбаатар хотод коронавируст халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, аймгуудад халдвар зөөвөрлөгдөн бүртгэгдэж байгаа эгзэгтэй энэ цаг үед энэхүү уулзалт болж байгаа нь цагаа олсон уулзалт болж байгааг оролцогчид хэлж байлаа.

Уулзалтад ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн дэд сайд, доктор М.Баттүвшин, Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Сэтгэцийн эрүүл мэндийн газрын дарга нар оролцлоо.

163593605_2821275968135196_3100807164205358496_n Японы мэргэжилтэнүүд цар тахлын үед авч ажилласан туршлагаасаа манай эмч нарт цахимаар хуваалцлаа

Эх сурвалж: ХӨСҮТ

Орчуулах »
error: Content is protected !!