Мьянмарын мисс эх орныхоо төлөө тусламж хүсч байна

2021-03-30
1 min read

Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж буй Miss Grand International тэмцээнд Мьянмар улсыг төлөөлөн оролцож байгаа Хан Лай бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүсчээ.

Тэрбээр бямба гарагийн орой тэр тайзанд гарахдаа “Манай Мьянмар улсад маш олон хүн үхэж байна, өнөөдөр 100 гаруй хүн алагдлаа. Би амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж хэлээд тэр нулимсаа арчжээ. Мөн “Та бүхнээс Мьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна” гэжээ.

Хан Лайг тэмцээний тайзан дээр гарсан өдөр Мьянмарт 114 энгийн иргэн цагдаа нарын гарт алагдсан байна.

Эх сурвалж: Associated Press

Орчуулах »
error: Content is protected !!