Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас гаргасан дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг УОК дэмжсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж эцэслэхээр болоод байгаа.
Тэгвэл хөл хорио тогтоосон тохиолдолд тухайн нөхцөл байдлаас хамаарсан зохицуулалт хийгдэх бөгөөд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүст хуваарийн дагуу дархлаажуулалт хийгдэх ажээ. Тухайн иргэний амьдардаг байршлаас хамааран хороо, ӨЭМТ-өөс холбогдож, мэдээлэл өгөх байдлаар зохицуулалт хийгдэнэ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.