Оройны 17 цагийн байдлаар Нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 909 хүний шинжилгээ сөрөг гарлаа.
Өнөөдөр 11:00 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд, Дорнод аймгийн нэгдсэн лабораторд 68 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд тус тус халдвар илрээгүй.
ЗӨСҮТ-ийн лабораторид нийслэл хотын нэгдүгээр хавьталд 909 хүний шинжилгээ хийхэд өглөө 750 хүний шинжилгээ сөрөг гарсан бол үлдсэн 159 хүнд шинжилгээ хийхэд мөн сөрөг гарлаа.
Түүнчлэн хоёрдугаар хавьтлын 5,314 хүнийг шинжилгээнд хамруулснаас 1,394 хүний шинжилгээ сөрөг гарсан. Нийслэл болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.