“Манай улс газрын тосны олборлолтоор тэргүүлэгч орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ногоон ертөнцийг бий болгоход дэлхийд манлайлахыг зорьж байна” хэмээн Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд мэдэгджээ.
Тэрбээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хоёр томоохон санаачилга гаргаж байгаа талаар “Akhbar Al Saudiya” мэдээллийн цахим хуудаст мэдээлсэн байна.
Нэгдүгээрт: Ирэх 10 жилд 10 тэрбум мод тарих хөтөлбөрийг баталжээ. Хосрдугаарт: Арабын ах дүүсийн туслалцаатайгаар “Ногоон Ойрхи Дорнод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хэмжээнд 40 тэрбум мод тарихаар болсон байна.
Хун тайж Мохаммад бин Сальманы хэлснээр, бүс нутгийн хувьд байгаль орчинд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол цөлжилт юм. Шороон шуурганы улмаас жилд 13 тэрбум ам.доллар алдаж байгаа бол хүлэмжийн хийгээр бохирдсон агаарын бохирдол Саудын Арабт дундаж наслалтыг 1.5 жилээр бууруулахад хүргэсэн. Тиймээс бидний хүчин чармайлт ногоон бүсийг өргөжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдол, газрын доройтолтой тэмцэхэд чиглэгдэх ажээ.