Монголын шигшээ баг гуравдугаар байрт шалгарлаа

2021-03-29
1 min read

Гүржийн Тбилис хотноо 3 дугаар сарын 26-28-нд болсон Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцлоо.

Нийт 80 улсын 441 тамирчин оролцсон тус тэмцээнд Монголын шигшээ багийн 12 жүдоч оролцож, 2 алт,  2 хүрэл медаль, 1 шагналт 7 дугаар байр эзэлж багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар жиндээ тэргүүлж, эрэгтэй 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн,  90 кг-д ОУХМ Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж, 60 кг-д Э.Ариунболд шагналт байр эзэллээ.

Орчуулах »
error: Content is protected !!