Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13057 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 321 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 321 хүнээс Улаанбаатарт 262, Дархан-Уул аймагт 10, Архангай аймагт 19, Орхон аймагт 10, Өвөрхангай аймагт найм, Баянхонгор аймагт долоо, Говьсүмбэр аймагт хоёр, Булган аймагт гурван тохиолдол тус тус батлагдсан байна.
Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 6478 бол Улаанбаатар хотын өвчлөл 5868, орон нутагт 568 боллоо.
Гэрийн тусгаарлалтад 770 гаруй хүн эмчилгээ хийлгэж байна хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.