Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.27/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 17.000 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 361 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 361 хүнээс Улаанбаатарт 319, Архангай аймагт 12, Орхон аймагт 15, Төв аймагт дөрөв, Хөвсгөл аймагт хоёр, Өвөрхангай аймагт долоо, Баянхонгор аймагт хоёр тохиолдол тус тус батлагдсан байна.
Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 6157 бол Улаанбаатар хотын өвчлөл 5796, орон нутагт 509 боллоо.
Өнгөрсөн шөнө коронавирусний халдвартай 73 настай БНХАУ-ын иргэн Монгол Улсад нас барнааср Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан хүний тоо зургаа боллоо хэмээн ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.