Нийслэлээс гарах хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлалаа

2021-03-26
1 min read

Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар төдийгүй орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаа тул зарим шийдвэрийг гаргалаа.

Нэгдүгээрт, Улаанбаатараас орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргаж байна. Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэсэн үг. 

Хоёрдугаарт, халдварын тархалт өндөртэй байгаа Өмнөговь, Дорноговь, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын “Улаан түвшин”-д гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Гуравдугаарт, халдварын тоо цаашид буурахгүй, тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд хаа хаанаа эрсдэл тархалтыг бууруулах чиглэлд анхаарч, хатуу шаардлага тавьж ажиллана. Дөрөвдүгээр сарын 5-наас хөл хорио тогтоосон тохиолдолд энэ хугацаанд вакцинжуулалтад онцгой анхаарч ажиллана гэв.

Орчуулах »
error: Content is protected !!