Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021-03-26
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 14936 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 437 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 437 хүнээс Улаанбаатарт 370, Дархан-Уул аймагт зургаа, Орхон аймагт 18, Дорноговь аймагт гурав, Төв аймагт 26, Хөвсгөл аймагт тав, Өвөрхангай аймагт гурав, Хэнтий аймагт зургаан тохиолдол тус тус батлаглсан байна.

Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 5359 бол Улаанбаатар хотын өвчлөл 5796, орон нутагт 509 боллоо хэмээн ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!