Энэтхэг Оксфорд-АстраЗенека вакцины экспортыг түр хугацаагаар зогсоолоо

2021-03-25
1 min read

Энэтхэг улсад үйлдвэрлэгдэж байгаа Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакцины бүх экспортыг түр хугацаагаар зогсоолоо хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны эх сурвалжууд ВВС-д мэдээлжээ.

Энэтхэг улсад дотоодын халдвар эрс нэмэгдэж байгаа тул дотоодын хэрэгцээгээ хангахын тул ийнхүү экспортоо түр зогсоож байгаа аж.

Энэхүү алхам нь хэдийгээр “түр зуурын” гэж тодорхойлсон ч ирэх сарын эцэс хүртэл дэлхий даяарх вакцины нийлүүлэлтэд нөлөөлөх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Коваксын схемийн дагуу 190 орчим улс энэхүү вакцины нийлүүлэлтэд өртөх магадлалтай байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) -аар удирдуулсан энэхүү схем нь вакциныг бүх үндэстэнд шударгаар хуваарилах зорилготой билээ. Энэтхэг улс өнөөг хүртэл 76 оронд 60 сая гаруй вакцины тун экспортлосон байна.

Энэтхэг улсад Covid-19 халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа тул ийм шийдвэр гаргажээ. Лхагва гаригт /2021.03.24/ энэ жилийн хамгийн огцом өсөлт ажиглагдсан байна. Тодруулбал, нэг хоногийн дотор тус улсад 47,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 275 хүн нас баржээ.

Орчуулах »
error: Content is protected !!