Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.25/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13456 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 285 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 285 хүнээс Улаанбаатарт 267, Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дорноговь аймагт хоёр, Орхон аймагт гурав, Төв аймагт хоёр, Дархан-Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр тохиолдол тус тус батлаглсан байна.
Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 5359 бол Улаанбаатар хотын өвчлөл 4917, орон нутагт 424 боллоо.
Нэг өдрийн дотор 285 тохиолдол батлагдсан нь Монгол Улсад 24 цагийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж халдварын нөхцөл байдал маш хүндэрлээ гэж ХӨСҮТ-ээс анхаарууллаа.
Засгийн газрын зүгээс эдийн засгаа хүндрүүлэхгүйн тулд хөл хорионоос аль болох татгалзах чиглэл барьж байгаа ч дэлхийн улс орнуудын хувьд халдварын тархалтыг хязгаарлахад хөл хорионы арга хэмжээг л авч хэрэгжүүлж байна гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.