БНАСАУ өнгөрсөн долоо хоногт ойрын зайн тусгалт зэвсэг туршсан талаар АНУ, БНСУ-ын Засгийн газар саяхан мэдээлээд байсан юм.
Тэгвэл БНАСАУ пүрэв гарагт хоёр баллистик пуужин харвасан гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдлээ.
БНАСАУ-ын зүүн эргээс харвасан пуужингууд Японы газар нутаг, эдийн засгийн онцгой бүсийн гадна газардсан байх төлөвтэй байгааг Японы Засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна. С.Ёшихидэ Засгийн газрын хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлажээ.
АНУ-ын хувьд өнгөрсөн долоо хоногт болсон туршилтыг “цэргийн ердийн ажиллагаа” гэж үзсэн бол баллистик пуужин харвах нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл юм байна.