Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн анхааралд

2021-03-25
1 min read

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23, 8 дугаар зүйлийн 8.13, 53 дугаар зүйлийн 53.5.7, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.16-д заасныг тус тус үндэслэн Төрийн худалдан авах ажиллагааны газар нь “Худалдан авах ажиллагааны цахим систем”-ийн нэг дэд систем болох “Цахим дэлгүүр”-ийн систем /www.tender.gov.mn/mn/eshop/ худалдан авах барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний судалгааг хийж байна. Дээр дурдсан ажлын хүрээнд төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдэд бараа, үйлчилгээ нийлүүлэх хүсэлтэй дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгж, байгууллагуудыг судалгаанд өргөнөөр хамрагдаж, хамтран ажиллахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий гэрээний бараа, үйлчилгээний судлаач Э.Нямбаяр(90090303), Т.Очирхүү(91912130), Ерөнхий гэрээний судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Чойсүрэн (51-263026)-тай холбогдож авах ба судалгаанд хамрагдахыг хүсвэл энд дарж www.bit.ly/2OPcRbl бүртгүүлнэ үү.

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР,ЦАХИМ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!