Мьянмарт эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр баривчлагдаад байсан 600 гаруй хүнийг өнөөлөр сулалсан байна.
“Associated Press” агентлагийн мэдээлж буйгаар, нийтдээ 628 хүн суллагдсан бөгөөд тэдний дийлэнх нь гуравдугаар сарын эхээр хийсэн жагсаалд оролцсон оюутнууд байна гэжээ.
Энэ нь “эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаах гэсэн цэргийнхний эхний оролдлого” болохыг тус агентлаг онцолсон байна.
Мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм. Мьянмар дахь улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр, цэргийн эрхтнүүд эрх мэдлийг булааж авснаас хойш 2600 гаруй хүн баривчлагдаж, 250 хүн амиа алджээ.