Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улсад санхүүжилт олгоно

2021-03-24
1 min read

Уур амьсгалын ногоон сан (GCF) нь Монгол Улсын Засгийн газрын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө орон нутгийн эдийн засгийн уур амьсгалын эмзэг байдлыг бууруулах чиглэлээр явуулж буй хүчин чармайлтыг дэмжих Азийн хөгжлийн банкны хөтөлбөрт зориулж 175 сая долларын санхүүжилтийг баталжээ.

Нийт 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 45 сая ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэх Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтийг аймаг, сумдын Ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын 560 сая ам.долларын хөтөлбөрийн хүрээнд олгох ажээ.

Энэхүү хөтөлбөрийг АХБ, Европын Хөрөнгө оруулалтын банк, Европын Холбоо, хувийн хэвшлийн хамтран санхүүжүүлж байгаа юм. Уур амьсгалын ногоон сангаас Монгол дахь АХБ-ын төсөлд хоёр дахь санхүүжилтээ олгож буй нь энэ юм.

Орчуулах »