Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна М.Ананд зодог тайлжээ

2021-03-24
1 min read

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд их спортоосоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа.

Ёкозүна Какүрюү дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмод нийт 785 барилдаан хийснээс 497 давсан ба 9 удаа тусгай шагнал хүртэж байжээ.


Тэрбээр хаврын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан ч бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээснээр зодоглож чадаагүй билээ.

Орчуулах »