Худал мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулж байна

2021-03-24
1 min read

Өчигдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны орой 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5,5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн.

Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн.

Уг мэдээлэл нь худал мэдээлэл болохыг албан ёсоор анхааруулж байна.

Энэхүү зураг нь өнгөрсөн 2020 оны 05 дугаар сарын 28-нд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Уттар Прадеш мужид айлын таазны бетон гэнэт нурж унасан үеийн зураг юм байна.

Иймд худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!