Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.23/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12326 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 206 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 206 хүнээс Улаанбаатарт 191, Дархан-Уул аймагт долоо, Төв аймагт гурав, Увс аймагт хоёр, Хөвсгөл аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 4856 бол Улаанбаатар хотын өвчлөл 4475, орон нутагт 369 боллоо. Сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.