Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг 2020.12.01 ний өдрийн 06:00 хүртэл сунгалаа

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгах саналыг гарган Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү асуудлаар 14:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Засгийн газар Улсын онцгой комиссоос гаргасан саналыг дэмжиж бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 14 хоног буюу 2020.12.01 ний өдрийн 06:00 хүртэл сунгах шийдвэрийг гаргажээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад дотооддоо халдвар авсан 19 тохиолдол бүртгэглсэн бөгөөд үүний есөн тохиолдол нь УБ хотод, долоо нь ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, гурав нь Сэлэнгэ аймагт юм.

Орчуулах »
error: Content is protected !!