Дэлхийн 161 улсад, 392 сая гаруй хүн БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг хийлгэжээ

2021-03-22
1 min read

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллийн үеэр вакцины талаар мэдээлэл өглөө. БНХАУ-д үйлдвэрлэсэн “Ковид 19”-ийн эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар дэлхийн 161 улсад, 392 сая гаруй хүн хийлгээд байгаа ажээ. Одоогоор нас барсан болон саажилт үүссэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна. Тиймээс манай улсад саажилт үүссэн гэх эмэгтэйн өвчний шалтгааныг судалж байгаа хэмээн мэдээллээ.

Өнөөдөр дархлаажуулалтын 40 цэгт 104 баг 11.280 хүнийг вакцинд хамруулах бөгөөд 50-64 насны иргэдийг голчлон  дархлаажуулалтад хамруулах аж. Тухайн насны иргэдэд вакцинд хамрагдах талаарх мэдээллийг  харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөс өгч байгаа гэлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 50-64 насны 180 орчим мянган иргэд байгаа аж.

Орчуулах »
error: Content is protected !!