Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 10049 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 210 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 210 хүний 206 нь Улаанбаатарт, гурав нь Хөвсгөл аймагт, нэг нь Будапешт-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүн байна. Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 4652 бол Улаанбаатар хотын өвчлөл 4284, орон нутагт 369, зөөвөрлөгдсөн тохиолдол 426 боллоо. Халдвар авсан 25 хүний голомтыг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэд нь БЗД-ийн 5, 11, 15, БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25, СБД-ийн 7, ЧД-ийн 5, 17, ХУД-ийн 1, 11, 17, 18, СХД-ийн 9, 14, 26-р хорооны оршин суугчид байна хэмээн ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.
Мөн тэрбээр халдварын нөхцөл байдал улам хүндэрч байгааг сануулж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байхыг анхаарууллаа.