Коронавируст халдварын тохиолдол 200-г давлаа

2021-03-22
1 min read

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.03.22) 09:00 цагийн байдлаар  коронавируст халдварын 206 тохиолдол бүртгэгдлээ хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Хэрэв нэг өдөрт 200 болон түүнээс дээш тооны тохиолдол илэрвэл бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохоос өөр аргагүйг болно хэмээн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан билээ.

Орчуулах »