Цэргийнхний эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалжээ

2021-03-22
1 min read

Мьянмарын цэргийнхний эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг чангатгаж, тэдний дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг тус улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Кьяу Мо Тун олон улсад уриалсан байна. Тэрбээр “NHK” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Олон улс Мьянмарын цэргийнхний эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авч, “уялдаа холбоотой, нүдээ олсон, чанга хатуу” хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэжээ.

Кьяу Мо Тун НҮБ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байгаа боловч цэргийнхэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр өөрсдийг нь зэмлэн буруушаасан мэдэгдэл хийснийх нь дараа түүнийг албан тушаалаас нь огцруулж буйгаа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдан баривчлагдахад хүрээд байгаа ажээ.

Мьянмарын хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 247-д хүрчээ. 

Орчуулах »
error: Content is protected !!