УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хэрэв нэг өдөрт 200 болон түүнээс дээш тооны тохиолдол илэрвэл бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохоос өөр аргагүйг болно” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд УОК, НОК-г хуралдуулах үүрэг өгсөн байна.
Мөн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцины нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс ямар ч мэдээлэл нуухгүй, хөл хорио тавих бол эрт мэдээлэл түгээх чиглэлүүд өгчээ.
МУИС-ийн багш нарын хийсэн математик тооцооллоор цаг хугацааны хувьд дараагийн долоо хоногийн төгсгөлөөр нэг өдөрт 200 тохиолдол бүртгэж эхэлнэ гэж мэдэгдсэн. Иймд ирэх сарын 1-9-ний хооронд нийслэлд бүх нийтийг хамруулсан хөл хорио тогтоох санал гаргаж, УОК-т танилцуулсан билээ.