Токио-2020” Олимпын хилийн чанадад зарагдсан нэг сая орчим тасалбарыг буцаана

2021-03-21
1 min read

Коронавирусний цар тахлын улмаас Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулж буй байгууллагуудын тэргүүн нар энэ зун болох наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах “Зохион байгуулагчдын эн тэргүүний зорилт бол наадамд оролцогчид, Японы ард түмний аюулгүй байдлыг хангах явдал юм” гэдгийг хэлжээ.

Японы Олимпын хороо наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ мэдэгдсэн байна.

Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо дотооддоо явуулсан сугалаагаар 4.45 сая орчим тасалбарыг худалдаалсан боловч өнгөрсөн онд 810 мянга гаруй хүн тасалбараа буцаах хүсэлт гаргажээ. Мөн хилийн чанадад нэг сая орчим тасалбар зарагдсан гэж үзэж байгаа ажээ.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан “Токио-2020” Олимпын бамбарын буухиа ирэх долоо хоногийн пүрэв гаргаас Фүкүшима мужаас эхлэх юм. 

Орчуулах »
error: Content is protected !!