Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагаас БГД-ийн 25-р хорооны Голден парк хотхоны 101-108байрууд, Цоглог хотхоны 201-203 байр, Түвшин өргөө хотхоны 301-305 дугаар байрнуудын оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг Коронавируст (Ковид-19) халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажил эхэллээ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллах бөгөөд 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй болохыг мэдэгдэж байна.
Оршин суугчид та бүхэн олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг уриалж байна.
ХАМТДАА_ХИЧЭЭЖ_БУЙ_БАЯНГОЛЧУУДДАА_БАЯРЛАЛАА БАЯНГОЛ_ДҮҮРГИЙН_ОНЦГОЙ_КОМИСС