Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.21/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 9520 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 170 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 170 хүний 168 нь Улаанбаатарт, хоёр нь Төв аймагт бүртгэгдлээ. Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 4443 бол Улаанбаатар хотын өвчлөл 4078 боллоо. Халдвар авсан 10 хүний голомтыг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд эдгээр иргэд нь БЗД-ийн 23, БГД-ийн 1, СХД-ийн 3, 18, 25, 34, 39-р хорооны оршин суугчид байна хэмээн ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.
Мөн тэрбээр, Сүүлийн үед илэрч байгаа халдваруудын талаас илүү хувь нь шинж тэмдэггүй байгаа тул иргэд та бүхэн амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байхыг санууллаа.