Герман, Франц тэргүүтэй орнууд “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэж эхэлжээ

2021-03-20
1 min read
A small shopping basket filled with vials labeled "COVID-19 - Coronavirus Vaccine" and medical sryinges are placed on a AstraZeneca logo in this illustration taken November 29, 2020. Picture taken November 29, 2020. REUTERS/Dado Ruvic/Ilustration - RC2ODK9KVIJ7

Европын Эмийн агентлаг пүрэв гарагт “AstraZeneca”-гийн вакциныг аюулгүй болохыг мэдэгдсэн. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зөвлөх зөвлөл “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины мэдээлэлд үнэлгээ хийсний дүнд уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг улс орнуудад уриаллаа. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ “Энэ бол аминд халтай өвчин. Харин “AstraZeneca”-гийн вакцин үүнээс урьдчилан сэргийлнэ. “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөр уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх болно” хэмээн мэдэгджээ.

“AstraZeneca” вакциныг тариулсан зарим хүнд цусны бүлэгнэл үүссэнд санаа зовниж байгаа боловч одоогийн мэдээллээр вакцин хийлгэсэн хүмүүсийн дийлэнхэд ийм эрсдэл үүсэхгүй байгааг харгалзан энэхүү дүгнэлтэд хүрсэн байна.

Герман, Франц тэргүүтэй хэд хэдэн орон “AstraZeneca”-гийн вакцины хэрэглээг түр зогсоогоод байсан ч өчигдрөөс үргэлжлүүлэн дархлаажуулж эхэлжээ.

Орчуулах »
error: Content is protected !!