Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 15293 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 148 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 148 хүн бүгд дотоодод халдвар авсан. Үүнээс 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Харин Хөвсгөл аймагт таван тохиолдол бүртгэгдээд байна. Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 4273 бол Улаанбаатар хотын өвчлөл 3910 боллоо. Халдвар авсан 11 хүний голомтыг тодорхойлохоор ажиллаж байна. Дээрх 11 хүн нь Налайх дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 13, 20, Баянгол дүүргийн 3, 6, 8, Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42 дугаар хороодоос илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.