Б.Ууганбаяр: Тусгаарлан ажиглах байрны зардлыг төр хариуцаж байгаа

Коронавирусний халдвартай болох нь тогтоогдсон жолооч Д болон түүний гэр бүлийнхний ойрын хавьтлын 215 хүнийг тогтоон тусгаарлаад байгаа.

Эдгээр хүмүүсийг нийслэлийн гурван цэгт Тусгаарлан ажиглах байранд шилжүүлэн шинжилгээнд хамруулсан байна. Цаашид уг Тусгаарлан ажиглах байрны ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа учир үйл ажиллагааг өргөжүүлэх нэмэлт тооцоолол гаргаад байгаа ажээ. 

Ойрын хавьтлын хүмүүсийн тусгаарлалтын зардал болон холбогдох бүх зардлыг төрөөс хариуцан гаргаж байгааг Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ. Түүнчлэн Тусгаарлалтын 21 хоногийн хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн хянах, сунгах шаардлага зарим иргэдэд үүсч байгаа. Эдгээр иргэдийн нэмэлт тусгаарлалтын зардлыг мөн төр хариуцах юм байна.

Орчуулах »
error: Content is protected !!