Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдлоо

2021-03-18
1 min read

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль өчигдөр /2021.03.17/ цахимаар явагдаж дуусчээ. Цахим сонгуулийн дүнг өнөөдөр /2021.3.18/ танилцуулсан бөгөөд 56985 гишүүн оролцож саналаа өгсөн байна.

Ингээд нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогджээ.

АН-ын ҮБХ-ны сонгууль нь 14 аймаг, зургаан дүүргийн 53 тойрогт явагдсан бөгөөд 100 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Уг дүнг 12:00 цагаас ҮБХ-ны хуралдаанаар танилцуулж, батламжиллаа.

Орчуулах »
error: Content is protected !!