Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд 2020 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 603.3 мянга нь эрэгтэйчүүд байна. Тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг ажээ. Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд тэдний 0.9 хувь нь өрх толгойлон амьдарч байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66 байна.
Монгол Улсын нийт эрчүүд 86.6 хувь нь цэргийн алба хаасан бол 18-29 насны залуусын 19.1 хувь нь цэргийн алба хаажээ.