Коронавирусний халдвараар дахин нэг хүн нас барлаа

2021-03-18
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Сүүлийн 24 цагт нийт 17044 хүнд шинжилгээ хийснээс 158 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 149 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Хөвсгөл аймагт 7, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлд бүртгэгдсэн халдвар 3607, дотоодын нийт халдвар 3965, нийт батлагдсан тохиолдлын тоо 4498 боллоо.

Халдвартай нь шинээр бүртгэгдсэн 158 иргэний 137 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байгаа бол 21 хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Халдвар илэрсэн тохиолдлууд БЗД-ийн 5, 10, 22, Баянгол дүүргийн 13, 15, 25, Сүхбаатар дүүргийн 17, 18, Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 20, 25, 41, Хан-Уул дүүргийн 18-р хороонд амьдардаг иргэд байна. Мөн халдвар аван эмчлүүлж байсан 89 настай эрэгтэй нас барсан хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!