Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхонд 2021 оны 3-р сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн ПГУ шинжилгээний хариу гартал буюу 72 цаг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэрийг дүүргийн Онцгой комисс гаргалаа.
Уг хэсэгт 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирус /ковид-19/-ын халдвар илэрсэн тул Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу ийнхүү хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож байгаа ажээ.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон 72 цагийн хугацаанд тус байршлын бүх өрхийн иргэдээс ПГУ шинжилгээ авч, Шинжилгээний хариу /СӨРӨГ/ гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.